"Гёте" бүрэн дунд сургууль нь ХБНГУ-ын оюуны хөрөнгө оруулалттайгаар 2002 оны 9-р сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхэлсэн. Хичээлийн нэг жилд 1-12-р ангийн 550-аад сурагч сурдаг. Нийт 45 багш мөн 15 ажилтан ажилчидтай. Багшлах боловсон хүчний хувьд мэргэшсэн, чадварлаг. ХБНГУ-ын Засаг Захиргааны албанаас томилогдсон 1 герман багш ажилладаг. Мөн тус албаны шугамаар герман хэлний монгол багш нар байнга мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагддаг. Англи, герман хэлийг ердийн стандартаас өндөр түвшинд заадаг.
Бидний амжилт: Манай сургууль ХБНГУ-ын муж улсуудын Соёлын сайд нарын бага хурлын шийдвэрээр 2005 оноос Герман хэлний ДИПЛОМ №2-ын шалгалтын төв болсон юм. Германы их дээд сургууль DSD1, DSD2, DAAD-ын шалгалтад бэлтгэхэд ерөнхий эрдмийн хичээлүүдээр суурилдаг тул бүх хичээлийг гүнзгийрүүлсэн түвшинд ордог. БСШУЯ-ны дэргэдэх боловсролын үнэлгээний төвөөс 2006, 2007, 2008, 2009 онд “Шилдэг үнэлгээтэй сургууль”-аар өргөмжлөгдсөн. Ерөнхий шалгалтын үнэлгээний дунджаар суулийн 11 жилд байнга Топ 10-т багтаж ирсэн.
Сургуулийн онцлог, давуу тал:
- Нэгдүгээр ангиасаа Герман, Англи хэлний аль нэгийг сонгож, 4-р ангиасаа хоёр хэлээр зэрэг суралцана
- ХБНГУ-ын болон БНХАУ-ын Германы элчин сайдын яамны дэргэдэх гимназид сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Сургуулийн онцлог, давуу талууд
- 1-р ангиасаа Герман, Англи хэлний аль нэгийг сонгож, 4-р ангиасаа хоёр хэлээр зэрэг суралцах
- ХБНГУ-ын болон БНХАУ-ын Германы элчин сайдын яамны дэргэдэх гимназид сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах
- DSD I, II-ийн шалгалт өгснөөр Герман, Австри, Швейцарь улсын коллеж, их дээд сургуульд хэлний шалгалтгүйгээр элсэх
- DSD II-ийн шалгалт өгөөд сонгосон мэргэжлээр, хоёр улсын Засгийн Газрын гэрээгээр уул уурхайн чиглэлээр ХБНГУ-д 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой
- Англи хэл болон герман хэлний зуны вакумжуулсан сургалтанд тухайн улсад зуны амралтаараа хамрагдах
- Герман хэлний АI, AII, BI төвшний шалгалт өгч гэрчилгээ авах
Төлбөр: Бага ангийн төлбөр 5 сая төгрөг