995 онд Монгол улсын ернхийлөгчийн зарлигаар Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит болгов.
Эрхэм зорилго
Сонсох, санах, бясалгахын үндсэнд тулгуурлан Бурханы шашны өргөн мэдлэг эзэмших, уламжлал, соёлоо нандигнан, нийгэмд Бурханы шашны нигүүлсэнгүй үзлийг төлөвшүүлэхэд оршино.
Үүсгэн байгуулагчид
Самаагийн Гомбожав (1900-1900) Гандантэгчэнлин хийдийн хамба лам, Азийн Буддистуудын Энх тайвны бага хурлын ерөнхийлөгч
Гомбоев Жамбалдорж(1900-1900) ЗХУ-ын Буриад улсын Бандида хамба лам
Захиралын мэндчилгээ
Дэлхий их өв соёл болсон Бурханы энэрэл нигүүлсэл, гүн ухааныг суралцахыг хүсэгч хэн бүхнийг өмнө манай сургуулийн үүд хаалга нээлттэй байх болно.
Мөн Бурхан багшийн сургаалын дагуу өөрийн бие, хэл, сэтгэлээ ариусган гэгээрлийн зам мөрөөр замнахыг айлтган мэндчилж байна.
Түүхэн товчоон
1970 оны 3-р сарын 9-нд 6 жилийн хугацаатайгаар сургалт эхлүүлэхээр МАХН-ын Улс төрийн товчооны тогтоол гарав.
1970 оны 9-р сард. Элссэн орсон Буриад, Монголын 30 оюутан, Төвд хэлний цагаан толгой зааснаар гучин оюутантай дөрвөн багштай хичээлээ эхлэж байв.
1995 он Монгол улсын ернхийлөгчийн зарлигаар Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит болгов.
1995 он 25 жилийн ойн ёслолын арга хэмжээнд морилон ирсэн Дээрхий гэгээн 14-р Далай лам Данзанжамцад тус сургуулийн хүндэт доктор цол олгов.
1996 он Тус сургууль нь кредит системд шилжиж, мэргэжилийн чиглэлээр элсэлт авч эхлэв.
2000 он Тус сургуулийн З0 жилийн ой тохиов.
2004 он Уламжлалт Эм-зурхай судлалын анхны анги төгсөлтөө хийв.
2005 он Төвд-Санскрит хэл судлалын анги анхны төгсөлтөө хийлээ.
2006 он Төвдийн сангийн тэтгэглэгээр Төвд хэл судлалын ангид арван найман эмэгтэй оюутан элсүүлж төгсгөв.
2007 он Төвд-Англи хэл судлалын анги анхны төгсөлтөө хийв.
2008 он Хичээлийн шинэ жилд хоёр тэнхим байгуулан ажиллаж эхлэв.
Бидний бахархал
Өнөөдөр тус сургуулийг төгсөгчид нь Монгол улс, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува зэргэ улсуудын шашны удирдагч, шашны зүтгэлтэн эрдэмтэн, багш сурган хүмүүжүүлэгч болцгоон, шашны үйл хэрэг хөгжил дэвшил, нийгэм хүмүүнлэгийн салбар, бурханы шашны мэдлэг ухааныг хөгжүүлэх ариун үйл хэрэгт өөрсдийн жинтэй хувь нэмэрээ оруулж байгааг дурьдахад нэн таатай байна.
Манай сургуулийн хүндэт докторууд
Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Данзанжамц
БНЭнэтхэг Улсаас Монгол улсад суугаа элчин сайд Кушок Бакула ринбүчи
Дашчойнпэл дацангийн шунлайв лам Дагважанцан
Монгол ринбүчи Гүрүдива
ОХУлсын Сангха Нийгэмлэгийн дэд тэргүүн Цэрэн нарт олгов.
Японы Бурханы шашны Нэнбүцүши урсгалын удирдагч Кюүсёо
Энжиншо
МБШИС-ийн тоон мэдээ
Үүсгэн байгуулагдсан он 1970
Нийт төгсөгчид 720
Оюутан 210
Багш 16
Ажилтан, албан хаагчид 7
Салбар сургууль 1
Тэнхим 2
Сургалтын үндсэн чиглэл 3
Мэргэжил 4
Хичээлийн байр 2
Анги танхим 6
Лабратори 2
Лекцийн танхим 1
Номын сан 2
Номын фонд 13 000 /монгол ном/
Номын сангийн суудал 110
Оюутны байр, багтаамж 20
Цайны газар 1
Электрон номын фонд 15%
Номын сан
Тус сургууль нь 110 уншигчын суудалтай 13 000 гаруй номын фондтой. Монгол номын фонд, Төвд номын фонд, Чөлөөт номын фондуудтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор манай номын сан монгол эрдэмтдийн төвд хэл дээр зохиосон ховор зохиол бүтээлүүдийг дижитал хэлбэрт оруулах ажлыг эхлүүлээд байна.
Гадаад хамтын ажиллагаа
МБШИС-ийн гадаад харилцаа өргөжүүлэх үүднээс ОХУ-ын Буриадын Улсын Сангха нийгэмлэг, Халимаг, Тува, Япон улсын Буккёо Их сургууль, БНЭУ-ын Гоманг дацан, БНСУ-ын Дон гүк-ийн Их сургууль зэрэг сургуулиудтай хамтран ажиллаж байна.
Гадаад хамтын ажиллагааны чиглэлүүд
Оюутны тэтэлэгт солилцоо, дадлага
Багш, ажилтныг мэргэшүүлэх сургалт
Гадаад харилцаа ба техникийн хамтын ажиллагаа