Гадаад харилцаа
Дорнод их сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа
1991 онд Дорнод Их Сургууль үүсэн байгуулагдсанаас хойш тус сургуулийн гадаад харилцаа өргөжин тэлж Америкийн Нэгдсэн Улсын Энхтайвны Корпус, VSO олон улсын байгууллага, Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон зэрэг орны КОЙКА, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтарч ажиллаж ирсэн түүхтэй.
Өдгөө тус сургууль нь Бүгд найрамдах Хятад Ард Улс, Өвөрмонголын өөртөө засах орон, Оросын Холбооны улсын Буриад улсын холбогдох их дээд сургуультай хамтран ажиллаж байна.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Багшийн их сургууль, Хөлөнбуйр дээд сургуулиудтай Кунзын төв байгуулах болон “2+2” хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, магистрын сургалт зохион байгуулах талаар гэрээ хэлцэл хийж хамтран ажиллаж байна. Одоо тус сургуульд 30 гаруй гадаад оюутан, магистрант суралцаж байна
2016 оноос БНХАУ-ын Зүүн хойт Азийн газрын тосны их сургуультай газрын тос, уул уурхайн инженерийн сургалтын чиглэлээр хамтарч ажиллаж эхэллээ.
БНХАУ-ын Хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх нийгэмлэгээс Хятад хэлний мэргэжилтэн багш урьж ажиллуулдаг.
Манай сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэл жил ирэх тусам өргөжин тэлж, Зүүн хойд Азийн нээлттэй их сургууль болох алсын хараа дэвшүүлэн ажиллаж байна.