×

Танилцуулга

Хэтийн зорилго: Эрдэм шинжилгээ, сургалт, нийгмийн үйлчилгээний цар хүрээ, чанараар Алтайн бүс нутгийн болон Монголын тэргүүлэх, сонгодог их сургуулийн нэг болох.

Эрхэм зорилго: Мэдлэгт суурилсан эдийн засаг, мэдээлэлжсэн нийгмийн эрэлт хэрэгцээг мэдэрч, түүнд зохицон амьдрах, хөтлөх чадвартай хүний нөөцийг бэлтгэх орчин, хөтөлбөрөөр үйлчлэх.

Уриа: Чанартай боловсрол-хөгжлийн үндэс

Байгуулагдсан он: 1979.10 сард Ховд аймагт Ховд дахь УБДС байгуулагдсан.

Магадлан итгэмжлэл: 1999.12 сард анх магадлан итгэмлэгдэж, 2005.06 сард хоёр дахь шатны магадлан итгэмжлэлд амжилттай орж, төрөөс суралцагчдад олгодог хөнгөлөлт, зээл тусламжийг 2015 он хүртэл авах эрх авсан. 2011, 2014 онуудад Монгол хэл уран зохиолын багш, Түүх нийгэм судлалын багш, хими-экологийн багш, биологи-байгаль шинжлэлийн багш, орос-англи хэлний багш тэргүүтэй 9 бакалаврын сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн.

Аттестачилал. 2011 онд төрийн өмчийн их, дээд сургуулиудаас хамгийн түрүүнд аттестачлагдсан.

Товч түүх: Ховд их сургууль 1979 онд Баруун бүс нутгийн багшлах боловсон хүчний хэрэгцээг хангах зорилгоор Ховд аймгийн төвд Улсын багшийн дээд сургууль нэртэйгээр байгуулагджээ. Тус сургууль нь Монгол орны хөдөө орон нутагт байгуулагдсан төрийн өмчит анхны дээд сургууль бөгөөд сургалт, эрдэм шинжилгээ, бүтэц зохион байгуулалт, хүний нөөц, мэргэжлийн чиглэл, материаллаг баазын хувьд байнга өсөн сайжирч ирсэн бөгөөд улсын тэргүүлэх их сургуулиудын нэг юм.

Анх физик-математик, хими-биологи, түүх-газарзүй, монгол хэл-уран зохиол гэсэн 4 мэргэжлээр 113 оюутан, 13 багш (үүнээс 3 доктор)-тайгаар сургалт, хүмүүжил, эрдэм шинжилгээний ажлаа эхэлж, 1993 онд МУИС-ийн Ховд дахь салбар, 2004 онд Ховд их сургууль гэж нэр статусаа өөрчилсөн байна. 2010 онд Засгийн газрын тогтоолоор МУБИС-ийн Баян-Өлгий аймаг салбар сургуулийг нэгтгэснээр өдгөө нэг салбар сургууль, 3 бүрэлдэхүүний сургууль, 19 тэнхим нэжгийн зохион байгуулалтайгаар дээд боловсролын бүх шатны шаталсан сургалт (бакалавр, мэргэшүүлэх сургалт, магистр, доктор)–ын үйл ажиллагаа явуулж байна.

Судалгааны чиглэл: Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын гол цөм нь Монгол орны баруун бүс нутгийн байгаль, нийгэм, хүмүүнлэгийн асуудлууд, боловсрол судлал бөгөөд энэ чиглэлээр дэвшин гарч ирж буй асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулан ажиллдаг бөгөөд хоёр жил тутамд нэг удаа ОХУ-ын Томскийн улсын их сургуультай хамтран явуулдаг “Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, ард түмний түүх соёл” сэдэвт хурал тэргүүтэй 4 төрлийн олон улсын эрдэм шинжилгээний хурал, бүс, орон нутгийн хурлуудыг тогтмол зохион багуулж, судалгааны их семинар, экспедицийг чанартай гүйцэтгэдэг ба эрдэм шинжилгээний бичиг, эмхэтгэлийн тогтсон хэвлэлттэй. Мөн эрдэм шинжилгээний төсөл, сэдэвт ажил 70 гаруйг гүйцэтгэсэн байна.

Сургалтын хөтөлбөр

Тус сургууль 2015-2016 оны хичээлийн жилд бакалаврын зэрэг олгох 26 хөтөлбөрт 2410 оюутан, магистрын 9 хөтөлбөрт 994 магистрант, докторын 5 хөтөлбөр (түүх, хэл-уран зохиол, биологи, хими, газарзүй)-т 42 докторант нийт 3446 оюутанд 167 профессор багш (41 доктор, профессор 14, дэд профессор 18)-тайгаар сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байна.

Оюутан солилцооны хөтөлбөр:

ОХУ-ын Халимагийн их сургуульд мэргэжил харгалзахгүй 1 улирлын хугацааны хөтөлбөр

Монгол-Герман хэлний мэргэжлээр Швейцарь улсын Засгийн газрын тэтгэлгээр 1 улирлын хугацаатай Швейцарь улсад суралцах хөтөлбөр

Орос англи хэл, Англи хэлний мэргэжлээр ОХУ-ын Алтайн боловсролын академид 1 улирлын хугацаатай суралцах хөтөлбөр

БНСУ-ын Халлим Соншим дээд сургуульд мэргэжил харгалзахгүй хөнгөлөлттэй суралцах хөтөлбөр

Гадаадад дадлага хийх хөтөлбөр:

ОЮУТАН та гадаадын их дээд сургууль, байгууллагуудад 1-3 сарын хугацаатай дараах сургуулиудад дадлага хийх боломжтой

Хятад хэлний орчуулагч мэргэжлээр – БНХАУ-ын Шинжааны ажил мэргэжлийн их сургуульд

Орос, англи хэлний багш мэргэжлээр – ОХУ-ын Барнаул хотын Алтайн их сургуульд

Геологийн мэргэжлээр – ОХУ-ын Томскийн улсын их сургууль, Тувагийн улсын их сургуульд тус тус дадлага ажил хийж байна.

Гадаад хамтын ажиллагаа:

Гадаадын 50 гаруй их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны болон бусад байгууллагуудтай хамтын ажиллагаатай.

ОХУ-ын Алтайн техникийн их сургууль, Томскийн их сургуультай 2 дипломын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг.

ОХУ, БНХАУ, Швейцарь, БНСУ зэрэг орны их дээд сургуулиудтай оюутан солилцооны болон суралцуулах хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Жил бүр багш, ажилтнуудаа гадаад, дотоодын хамтын ажиллагаатай байгууллагуудад мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулдаг.

Оюутны орон судлалын дадлага, зуны сургалтыг гадаадын зарим их дээд сургуулиудтай хамтран зохион байгуулдаг.

Жил бүр 10-12 гадаадын мэргэжилтэн багш урьж ажиллуулдаг.

Сургалтын орчин

Номын сан: Хичээлийн I ба II байранд нийтдээ 122.8 мянган боть ном бүхий нэг ээлжиндээ 306 суудалтай уншлагын танхим бүхий номын сантай. Мөн 1000 гаруй электрон /цахим/ номын хөмрөгтэй.

Хичээлийн байр, лаборатори, анги танхим: Хичээлийн 2 байртай. Хичээлийн нэгдүгээр байр 13 блоктой, 17393.1 квад.м багтаамжтай, 4989.4 квад.м ашигтай талбайтай, 2570 квад.м ажлын талбайтай, суудлын тоо 720. Хичээлийн 2 дугаар байр 2 секцтэй, 1649.9 квад.м ашигтай талбайтай, 630 суудалтай. Хичээлийн байрууд нь хичээллэх анги танхимаас гадна лекцийн, хурлын, ном уншлагын, биеийн тамирын заал, оюутны цайны газартай. Мөн хичээлийн байрууд өндөр хурдны интернетийн сүлжээнд шилэн кабелиар холбогдсон ба интернет сүлжээ бүхий компьютерийн лабораториудаас гадна байгаль шинжлэлийн 20 лаборатори, бүрэлдэхүүний 3 сургуулийн эрдэм шинжилгээ сургалтын зориулалттай 15 кабинеттэй. Лабораторийн нэг суудалд оногдох талбай 2,1-2,8м2, кабинетийн нэг суудалд оногдох талбай 1,5-1,6 м2 болно. Судалгааны болон соёлын 9 төв, эрүүл мэндийн 2, мэргэжлийн 20 лаборатори, ургамлын сан, музей, бахархлын танхим, дадлага ажиглалт, туршилт, мониторингийн сууринг сургалт, судалгааны чиглэлээр ашиглаж байна.

Гадна талбай:

Хичээлийн Байр:

 Оюутны байр:

ХОВД ИХ СУРГУУЛЬ, ХОВД АЙМАГ, МОНГОЛ УЛС.
info@khu.edu.mn