×

Тэнгэр дээд сургууль нь 1994 онд байгуулагдсан Нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн болон уул уурхайн инженер технологийн чиглэлээр бакалаврын, философи, түүх-архивын чиглэлээр магистрын боловсрол олгох сургалт явуулдаг. Нэг ээлжээр хичээллэх өөрийн хичээлийн байр, 90-100 оюутан амьдрах оюутны дотуур байртай 17900 орчим ном сурах бичиг бүхий номын сантай, 41 багштай, нийт багш нарынх нь 90,4 хувь нь үндсэн багш, багшлах бүрэлдэхүүний 97,6 хувь нь эрдмийн зэрэгтэй. Үүнээс доктор 10.

2002, 2008 онуудад Монгол улсын боловсролын Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн, 2011 онд БШУЯ-наас аттестатчилагдсан, Олон Улсын Магдлан итгэмжлэлийн (ACBSP)- гишүүн, “Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага”, “Суралцагчдад ээлтэй дээд сургууль”, “Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн итгэмжлэгдсэн хамт олон”, “Монгол чанар” өргөмжлөлтэй, хувийн их, дээд сургуулиудын холбооны гишүүн сургууль юм. Тус сургууль байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхлэснээсээ хойш 17 удаагийн төгсөлт хийж мэргэжлээр 1700 гаруй бакалаврын 24 магистрын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэн гаргасны 70 орчим хувь нь тус сургуульд эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу улс нийгэмдээ үр бүтээлтэй хөдөлмөрлөж байна.

Тус сургууль нь ОХУ, БНСУ, БНХАУ-ын хэд, хэдэн эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиудтай хамтран ажиллагааны гэрээ хэлцэл байгуулж үр бүтээлтэй хамтран ажиллаж байна.

ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ

Архивын мэргэжлийн лаборатори
Нэг ээлжээр 800 оюутан хичээллэх хичээлийн байр
17000 гаруй мэргэжлийн ном сурах бичиг бүхий номын фонд
Интернэтэд холбогдсон 2 уншлагын танхим
Интернэтийн 2 лаборатори
Уул уурхайн цахилгааны лаборатори
Уул уурхайн ашиглалтын лаборатори
Уул уурхайн физикийн лаборатори
Сургалтын иж бүрэн орчин үеийн техник хэрэгслүүд
Спортын мини заал, бялдаржуулах танхим
1жил+3 жил, 2 жил+2жил, 3жил+1жил

Солонгос, Хятадын их дээд сургуульд хөнгөллтэй нөхцлөөр сурах боломж

ОЮУТАНД ҮЗҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТ

Жил бүр авьяаслаг, шилдэг элсэгчийг шалгаруулж тэтгэлэгтэй сургадаг.
5 улирал дараалан онц сурсан оюутныг сургалтын төлбөрөөс чөлөөлнө.
Жил бүр шилдэг оюутныг Солонгосын их, дээд сургуульд үнэгүй сургадаг.
Гадаадын харилцаатай сургуулиудад оюутан солилцоогоор амжилттай суралцагсдыг төлбөрийн хөнгөлттэйгөөр сургана.
Оюутны эрүүл мэндийн даатгалыг сургууль бүрэн хариуцдаг.
Оюутанд сургуулийн номын сан, кабинет, лаборатори, интернэтээр үнэ төлбөргүй үйлчилдэг.

ГАДААД, ДОТООД ХАРИЛЦАА

Монгол улсын ШУА-ийн Философи, Социологи, Эрхийн хүрээлэн,
Үндэсний архивын газар,
Үндэсний номын сан,
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын холбоо,
МУИС, МУБИС, ХААИС,
ОХУ-ын ШУА-ын философийн хүрээлэн,
БНХАУ-ын Шань-дун мужийн Петролеум их сургууль,
Чун чинь их сургууль
ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн Улс төр судлалын болон монголын гүн ухаан судлалын төв,
ӨМӨЗО-ны Данс эвхмэлийн товчоо,
БНСУ-ын Ху-Со их сургууль

tengerds@tenger.edu.mn