×

Манай сургууль  1993 онд байгуулагдсанаас хойш 20 жилийг ардаа орхин, 25 дэх хичээлийн жилтэйгээ золгож байна. Тус сургууль нь Хөдөлмөр, нийгмийн харилцааны чиглэлээр бакалавр, магистрын түвшний сургалт явуулж, судалгаа шинжилгээний ажил эрхлэн явуулдагаараа  Монголдоо ганц дээд сургууль юм. Тиймээс нийгмийн түншлэлийн гурван талын байгууллагууд  / Засгийн газрын харъяа Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам газар, хэлтэс, Монголын ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо/-д  манай төгсөгчид ажиллаж байна.    

      Сургуулийн  үүсгэн байгуулагч нь МҮЭХ  учраас үйлдвэрчний эвлэлийн байгууллагын боловсон хүчин бэлтгэх нэр хүндтэй үүргээ чанартай биелүүлэн, үе үеийн залгамж халааг чадварлаг мэргэжлийн боловсон хүчнээр хангасаар ирлээ.  Төгсөгчид нь Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо болон түүний  төв орон нутгийн салбар  нэгжүүдэд ажиллах ажлын байр нээлттэй  байдгаараа онцлог сургууль юм.

     Манай сургууль ОХУ-ын Хөдөлмөр, нийгмийн харилцааны академи, Өвөр Монголын Ажилчны ерөнхий эвлэлийн Кадрын сургууль, Олон улсын Хөдөлмөрийн байгууллага, Олон улсын ажилчдын боловсролын байгууллага, Сингапурын Хөдөлмөрийн институт, Белоруссын Хөдөлмөр, нийгмийн харилцааны академи, Вьетнамын Хөдөлмөр, нийгмийн харилцааны сургууль, Бүх Хятадын Үйлдвэрчний эвлэлийн холбооны  их сургууль зэрэг  ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гадаадын их дээд сургуулиудтай хамтран ажиллаж, амжилттай суралцаж байгаа  оюутнуудыг   туршлага судлуулах,  суралцуулах ажлыг зохион байгуулж байна.

   
Танилцуулга

      Монгол Улсын Их Сургуульд (эдийн засгийн факультетэд) 1985 оноос хөдөлмөрийн эдийн засгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн нь тус сургуулийн үүсэл хөгжлийн үндэс суурь байсан юм.
      Хөдөлмөрийн дээд сургууль нь Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны санаачлагаар /1993 он/, ШУБЯ-ны /хуучин нэрээр/ зөвшөөрлөөр 1994 онд байгуулагдсан, төрийн бус өмчийн дээд боловсролын байгууллага юм.

     Өдгөө мэргэжлийн 3 тэнхимтэй, Увс, Дорноговь аймагт салбар сургуультай, бакалаврын түвшинд өдөр, орой, эчнээ хэлбэрээр, мөн ахисан түвшний магистрын  сургалт явуулдаг,  500 гаруй оюутан, 30 шахам эрдэмтэн багш, нийт багшлах бүрэлхэүүний 30 орчин хувь нь докторын зэрэгтэй, эрдмийн зөвлөл, эрдэмтэн нарийн бичгийн дарга хяналт шинжилгээ үнэлгээ, гадаад харилцаа,  захиргаа аж ахуй, үйлчилгээний нийт 40 гаруй ажиллагсадтай  сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

   Тус сургууль нь Монгол Улсын боловсролын хуулийн дагуу 1996 онд аттестатчлагдаж, ШУБЯ-ны (хуучин нэрээр) сургалтын ажил эрхлэх ¹960001 тоот тусгай зөвшөөрөл, Монгол Улсын бүртгэлийн 05 тоот гэрчилгээ авсан болно. Тус сургууль нь Монгол Улсын дээд боловсролын өөрчлөлт шинэчлэлт, шаардлага шалгуурыг иш үндэс болгон 2004, 2011 онуудад өөрийн хүсэлтээр I, II дахь шатны магадлан итгэмжлэлд тус тус хамрагдаж зохих статустай болсон юм.

11312629
Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 5-р хороо эрх чөлөөний талбай, тэнгис кино театрын ар талд
info@mlsri.edu.mn