×

ЧОЙ. ЛУВСАНЖАВЫН НЭРЭМЖИТ ХЭЛ ИРГЭНШЛИЙН ДЭЭД СУРГУУЛЬ СУРГУУЛИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Монгол улсын гавьяат багш, их эрдэмтэн, хэл бичгийн ухааны доктор, профессор Чой.Лувсанжав 1993 онд тус сургуулийг үүсгэн байгуулж, өдгөө 24 дэх жилдээ сургалт судалгаа, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж буй бөгөөд БМИҮЗ-өөс 2012 онд 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдэж, БСШУЯ-ны их дээд сургуулиудын аттестатчлалын шалгуур үзүүлэлтийг ханган биелүүлж, 2013 онд Монголын их дээд сургуулиудын консорциумын гишүүн сургууль болсон. Хэл Иргэншлийн дээд сургууль нь Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөл, Захиргааны зөвлөл, захирал, гүйцэтгэх захирал, сургалтын алба, тэнхимүүд, аж ахуйн алба, номын сан, “Монгол-Оюун” төв, оюутны зөвлөлөөс бүрддэг. Удирдах зөвлөлийн даргаар доктор, профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С. Дулам, сургуулийн ерөнхий захирлаар доктор, профессор Лу. Соёмбо нар ажиллаж байна.

 

Үйл ажиллагааны онцлог

 

Монгол бичгээр тулгуур хийж, монгол хэл, соёлын суурь мэдлэгийг эзэмшүүлэхийн зэрэгцээ англи, япон, хятад хэл судлалтай хослуулан сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг.

Япон улсын Нагона хотын “Денпа” цогцолбор их сургуультай хамтын ажиллагаатай бөгөөд оюутан солилцооны шугамаар богино хугацааны болон 2+2, 1+3 хөтөлбөрөөр суралцуулж,  2 сургуулийн дипломтойгоор төгсгөнө.

“Дэнпа” цогцолбор их сургуулийн мэргэжлийн салбарууд:

  • Компьютерийн тоглоом
  • Кино зураглал
  • Дуу оруулах
  • Суудлын машин үйлдвэрлэл
  • Барилга
  • Модны үйлдвэрлэл
  • Интерьер дизайн
  • График дизайн
  • Зурагт сэтгүүл
  • Зураг чимэглэл
  • Вэб
  • Гоёл чимэглэл
  • Зочид буудал
  • Аялал жуулчлал
  • Өмгөөлөгч
  • Нийгмийн хамгаалал
  • Борлуулалт ... г.м мэргэжлүүдээр Япон улсад суралцуулна. 
СБД 7-р хороо 11-р хороолол УБ-13, ш/х-550
info@khel-irgenshil.edu.mn