Манай сургууль 2002 оноос хойш өөрийн үйл ажиллагаанд гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагааг өрөгжүүлж, олон талын хамтарсан сургалт, эрдэм шинжилгээ материаллаг баазыг бэхжүүлэхэд нэлээн анхаарал тавьж байна. Гадаад харилцааны хувьд:
- Японы "ЖАЙКА” ОУ-ын байгууллага
- Солонгосын "КОЙКА” ОУ*ын байгууллага
- Японы Урава хотын хэлний институт
- Япон-Монгол төв
- Хүмүүнлэгийн их сургуулийн Япон, Солонгос судлалын тэнхим
- Малайзын "Нилай” коллеж
- АНУ-ын Бостоны эдийн засгийн их сургууль
- ОУ-ын VSO байгууллага
- ОУ-ын Томискийн багшийн их сургууль зэрэг байгууллагуудтай хамтарч ажиллаж ирлээ. Гадаад хамтын ажиллагааны үр дүнд тэнхимүүдийн дэргэд КОЙКА, VSO байгууллагын хөрөнгө оруулалтаар 10 гаруй сая төгрөгийн хандив тусламжаар сургалтын төв, номын сан, хэвлэмэл бус материал 1000 гаруйг бүрдүүлээд байна.