МЭРГЭШЛИЙН ТҮВШИН
III - IV ( МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ )
ТӨЛБӨР-650000₮
ПУМ төсөл
Ур чадварын сургалтын төв ( Tourism Mastery Center) байгуулах төслийг Голландын ахмадын экспертүүдийн байгууллага ПУМ-тай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслөөр сургалтын төлөвлөгөө боловсруулах, багш сургагч бэлтгэх, сургалтын ном сурах бичиг, гарын авлага, материал бэлтгэх ажлыг гүйцэтгэнэ. Энэ төсөл нь 2012-2015 онд хэрэгжинэ
Ур чадварын сургалт
Манай сургалтын төвд сурагчдын эзэмших ур чадварууд нь аялал жуулчал зочлох үйлчилгээний салбарын хэрэгцээнд нийцсэн сурагчийн сонирхол болон авьяас чадварыг хослуулан хөгжүүлэхэд чиглэсэн практик сургалт байна.
Практик сургалтын бид 2 аргаар зохион байгуулж байна.
Нэг дэх арга:
Манай одоогийн практикт тулгуурлан бизнесийн хэрэгцээнд нийцүүлэн боловсруулсан сургалтын хөтөлбөрөөр дараах хичээлүүдээр богино хугацааны сургалт явуулж байна.
- ЗОЧИН ХҮЛЭЭН АВАГЧ
- ЗӨӨГЧ, БАРМЕН
- КЕМП МЕНЕЖЕР
- ЖОЛООЧ
- ӨРӨӨ /ГЭР/ - ИЙН ҮЙЛЧЛЭГЧ
- ТОГООЧ
- ХӨТӨЧ, ОРЧУУЛАГЧ
Хоёр дахь арга:
Сурагч өөрөө сургалтыг хөтлөн явуулах, бизнесийн хэрэгцээг хангах, практик сургалтын учн хатан “лего” бүтэцийг ашиглах, мэргэжлийн ажилтны мэдээллийн санг бүрдүүлэх ур чадварын сагсыг ашиглах давуу талтай.
Энэхүү практик сургалтын эцсийн үр дүнд албан ёсны бичиг баримттай болно.
Давуу тал
Манай сургалтын төвийн гол бааз бол Эдельвайс зочид буудал бөгөөд манай суралцагч нар энэ буудлын зочны өрөө, зочин хүлээн авах хэсэг, зоогийн газарт болон бусад үйлчилгээний хэсэгт багшийн удирдлага, зөвлөгөөгөөр ажиллаж ур чадвар эзэмшинэ
Богино хугацааны сургалт
Хөдөлмөрийн яамнаас жил бүр зохион байгуулдаг “ҮНДЭСНИЙ МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН” хөтөлбөрийг 2015 оноос эхлэн Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний дараах мэргэжлүүдээр хэрэгжүүлж эхлэхээр болоод байна. Үүнд:
- • Зочид буудлын зочин угтагч /Receptionist/
- • Зочид буудлын өрөөний үйлчлэгч
- • Бармен – зөөгч
- • Тогооч
- • Зочид буудлын угаалгын ажилтан
- • Аяллын хөтөч
- • Аяллын жолооч
- • Жуулчны баазын менежер зэрэг мэргэжлүүдээр богино хугацааны сургалт явуулж байна.
Зөвлөх үйлчилгээ
Манай төв нь өөрсдийн суурь бааз болон хуримтлуулсан ур чадвар туршлагад суурилан зөвлөх үйлчилгээг санал болгож байна
1. Төсөл боловсруулах
- • Зочид буудал
- • Ресторан
- • Жуулчны бааз
- • Зочлох үйлчилгээний менежмент
2. Зөвлөх үйлчилгээ
- • Аялал жуулчлалын менежмент, зохион байгуулалт
- • Аялалын хөтөлбөр
- • Ажлын байранд очиж зөвлөх болон сургалт зохион байгуулна