×

Монгол улсын төрөөс Боловсролын талаар баримтлах бодлого (2015), Монгол улсын үндэсний хөгжлийн цогц бодлого, “Боловсрол” үндэсний хөтөлбөр (2010-2021), Багш боловсролын бодлого (2015), Эрдэм боловсролтой Монгол хүн хөтөлбөр (2012), Шинжлэх ухаан технологийн талаар баримтлах бодлого, Боловсролын тухай багц хууль зэрэг бодлогын баримт бичиг, тэдгээрийн “Боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, үндэсний боловсролын тогтолцоог олон улсын түвшинд хүргэх, чанартай боловсрол олгох, бүтээлч, чадамжтай хүний нөөцийг тасралтгүй нэмэгдүүлэх” гэсэн үндсэн зорилтыг үндэслэл болгоно.  

 

Оюутны урамшлуулал, тэтгэлэг, хөнгөлөлт.

"Захирлын нэрэмжит батламж"-ийг дараах болзлыг хангасан оюутанд олгоно. Үүнд:

  • - Сургуулийн дүрэм, дотоод журам болон суралцах гэрээгээ зөрчөөгүй
  • - Нэг улиралд судалсан кредитийн тоо 15-аас дээш
  • - Улирлын үнэлгээний голч дүн 3.7 болон түүнээс дээш байна.
  • - Батламжийг 3 улирал дараалан авсан оюутны тухайн жилийн сургалтын төлбөрийг 20 хувиар хөнгөлнө.

"Захирлын нэрэмжит тэтгэлэг"-ийг дараах болзлыг хангасан оюутанд олгоно. Үүнд:

  • - 4 ба  түүнээс дээш улирал дараалан 3.7 болон түүнээс дээш голч дүнтэй суралцсан
  • - Сургуулийн дүрэм, дотоод журам болон  суралцах гэрээгээ зөрчөөгүй
  • - Их дээд сургуулиудын болон олон улсын оюутны эрдэм шинжилгээний бага хуралд оролцож байр эзэлсэн
  • - Урлаг, спортын чиглэлээр олон улс, улсын хэмжээнд онцгойлох амжилт гаргасан
  • - “Захирлын нэрэмжит тэтгэлэг”-ийг бүрэлдэхүүний сургуулийн захирлын тодорхойлолтыг үндэслэн хичээлийн жилд нэг удаа 10хүртэл оюутанд олгоно. 
  • - Тэтгэлгийн хэмжээ нь тухайн жилийн оюутны сургалтын суурь төлбөрийн  50 хувьтай тэнцэх хэмжээний байх ба түүнийг батламж дагалдана. 


МУБИС-ИЙН ШИЛДЭГ ОЮУТАН 

  • 7.1. МУБИС-ийн нэрийн өмнөөс олон улс, улс, бүс нутаг, их дээд сургуулиудын дунд зохиогдож байгаа эрдэм шинжилгээний хурал, олимпиад, спорт, урлагийн уралдаан тэмцээн, наадмуудад холбогдох нэгж, сургууль, захирлын зөвшөөрлийн дагуу амжилттай оролцож эхний гурван байрт шалгарсан, оюутнуудын сайн дурын болон мэргэжлийн клубийн үйл ажиллагаанд оролцсон байдлыг тусгай удирдамжийн дагуу үнэлэн МУБИС-ийн шилдэг оюутнаар өргөмжлөн урамшуулна (Тэмцээн, уралдааны нэр төрлийг давхцуулан олгохгүй).
  • 7.2. МУБИС-ийн шилдэг оюутныг хичээлийн жил бүр бүрэлдэхүүний сургуулиудаас ирүүлсэн тодорхойлтыг үндэслэн шалгаруулна.
  • 7.3. Бүрэлдэхүүний сургууль бүр сурлагын өндөр амжилт гаргасан, мөн олон улс, улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд онцгой амжилт гаргасан оюутныг  шилдэг оюутанд өргөмжилнө.
     

Гадаад харилцаа

МУБИС нь боловсрол судлалын чиглэлээр Ази тивд өрсөлдөхүйц их сургууль болох хэтийн зорилготой бөгөөд гадаадын их сургууль, судалгааны байгууллагуудтай эдийн засаг, эрдэм шинжилгээ, сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлж ирлээ. 

Хөрш ОХУ, БНХАУ-тай найрсаг, тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх, түүхэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзаж ажилладаг. Мөн АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой "гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлого баримталж байна.

Өнөөдрийн байдлаар 12 орны 86 их сургуультай идэвхитэй хамтын ажиллагаатай ажиллаж байна. Үүнд, Америкийн 4, Канадын 1, ХБНГУ-ын 4, БНЧУ-ын 1, Польш улсын 2, БНТУ-ын 2, Финляндын 2, ОХУ-ын 15, Японы 13, БНХАУ-ын 19, Тайваны 2, БНСУ-ын 20 их сургуультай тус тус хамтран сургалт, судалгаа, хамтын ажиллагаа, оюутан солилцооны хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

Цаашид МУБИС нь орчин үеийн хандлага, хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд гадаадын олон их сургуулиудтай сургалт, эрдэм шинжилгээ, багш, оюутан солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах бодлогыг барих болно.

77112233
Улаанбаатар хот, СБД, VIII хороо, Бага тойруу-14, Улаанбаатар-48, Монгол Улс-210648
info@msue.edu.mn