×

Гагнуурын оч гялалзах бүрт ажил жинхэнэ өрнөж байна даа гэх сэтгэгдэл төрдөг. Монголд нарийн мэргэжлийн боловсон хүчин гэдэг ус агаар шиг хэрэгтэй өнөө үед нарийн мэргэжлийн гагнуурчин бэлтгэдэг цөөхөн хэдэн мэргэжлийн сургуулийн нэг нь Герман-Монголын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв юм. “Хасу Мегаватт” компанийн санаачлагаар байгуулагдаж, 2012 оны есдүгээр сарын 4-ний өдөр хичээлийн анхны хонх цангинасан энэ танхимаас өдгөө 700 гаруй хүүхэд ирээдүйн мэргэжлээ эзэмшээд ажлын талбарт гараад буй.



Цахилгаан гагнуур, аргон гагнуур, хагас автомат гагнуур, хийн гагнуур, цахилгаан хагас автомат хосолсон гагнуур, плазм огтлогч, барилгын цахилгаан, токарь фрезер, ойжуулагч зэрэг мэргэжлээр суралцагчид Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэгээс баталгаажсан Олон Улсын хэмжээний үнэмлэх сертификат болон мэргэжлийн үнэмлэхтэй төгсдөг. Мөн мэргэжлээ дээшлүүлэх хүсэл сонирхолтой хүмүүс тус сургалтын төвд олноор хандаж, байгууллагууд ч захиалга өгч хүнээ мэргэжлийн өндөр төвшинд сургахад анхаарал тавьж буй билээ.

Учир нь Герман-Монголын МСҮТ-д үйлдвэрлэл дээр олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, Олон Улсад багшлах эрхтэй монгол багш нар, мөн Германы гагнуурын зөвлөх инженер багш онолын болон дадлагын хичээл заадаг. Гагнуурын, цахилгааны, токарийн онол дадлага хосолсон танхим, компьютерийн лаборатори, Герман хэлний танхим нь орчин үеийн тоног төхөөрөмж бүхий ХБНГУ-ын хамгийн сүүлийн үеийн дадлагын Тоног Төхөөрөмж ашиглаж байна. Гагнуурын дадлагын  28 кабинд цахилгаан, аргон, хийн, хагас автомат гагнуурын тоног төхөөрөмж суурилуулсан учраас суралцагч нар үйлдвэрлэлийн дадлагаа ч сургууль дээрээ хийх боломжоор хангагдсан давуу талтай.

2014 оны долдугаар сарын 7-нд тус сургууль дээр Германы гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер айлчилж, тус төвийн ажил сургалтын чанарыг бахадсан аж.

Байгуулагдаад гурван жил болсон МСҮТ-ийн гагнуурын ангийн сурагчид улсын болон олон улсын чанартай тэмцээн уралдаанд жил бүр амжилттай оролцож, Монголдоо энэ чиглэлээр тэргүүлэх сургууль гэх баталгааг батжуулсаар иржээ.  2013 онд нийслэлийн тэргүүний МСҮТ-өөр шалгарч, 2014 оны Гагнуурын ур чадварын тэмцээнд тус төвийн суралцагч тэргүүлсэн нь богино хугацаанд гаргасан бахархам амжилт.

Хятадын Бээжин хотноо 2014 онд болсон олон улсын насанд хүрэгчдийн мэргэжлийн ур чадварын тэмцээнд гагнуурын төрлөөр Монголоос оролцогчид тус сургууль дээр бэлтгэлээ базааж, эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж чадсан билээ. Дэлхийн 13 орны 320 гаруй гагнуурчин оролцсон энэхүү тэмцээнд манай Багийн гагнуурчид хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэн багаараа ХБНГУ-ын дараа буюу хоёрдугаар байранд орж урьд өмнө гаргаж байгаагүй амжилтын эзэд болжээ.

Герман Монголын МСҮТ нь  түр болон нэг жилийн ангидаа гагнуурын бүх төрлөөр болон барилгын цахилгаанчин, токарь фрезерийн мэргэжлээр элсэлт аван сургахаас гадна зэрэг бататгах, түвшин ахиулах зэрэг сургалт явуулж буй юм.
Герман, Оросын тоног төхөөрөмж бүхий дадлагын орчинг бүрдүүлж, дадлага зонхилсон энэхүү сургалтын төв нь аж үйлдвэрлэлийн салбарт төлөвшсөн боловсон хүчин сургах бэлтгэх болон  дэвшилтэт технологид тулгуурласан, үйлдвэрлэл болон бизнесийн үйлчилгээ үзүүлэх эрхэм зорилготой үйл ажиллагаа явуулж байна.

96997699
Хан-Уул дүүрэг Чингисийн өргөн чөлөө
info@hmw.mn