×

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургууль нь анх Цагдаагийн ерөнхий газрын даргын 1997 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 252 дугаар тушаалаар Цагдаагийн дээд сургуулийн “Цагдаагийн сургалтын төв” нэртэйгээр нийт 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр сургалтын үйл ажиллагаа явуулж, тухайн үед цагдаа мэргэжилтэн бэлтгэх сургалтын төлөвлөгөөг  Цагдаагийн ерөнхий газар баталдаг байсан.
2000 онд Цагдаагийн академийн бүтцэд “Цагдаагийн албаны тэнхим” нэртэйгээр 11 багшийн орон тоотойгоор “Замын цагдаа”, “Цагдаа” мэргэжлийн чиглэлээр 3 сарын хугацаагаар сургалтыг зохион байгуулдаг байсан.
Тус сургууль нь 2000-2002 онд Цагдаагийн Академийн “Эрх зүйн тэнхим”-ийн харьяанд сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаад Цагдаагийн ерөнхий газрын даргын Цагдаагийн Академийн бүтэц орон тоо батлах тухай 2003 оны 95 дугаар тушаалаар “Цагдаагийн анхан шатны сургалтын төв” болгон нийт 21 багш, ажиллагсадтайгаар бие даан “Мэргэжлийн анхан шатны сургалт”, “Давтан сургалт”, “Захиалгат сургалт”-ыг тус тус  явуулдаг байсан.
Тус сургууль нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2008 оны 11 сарын 24-ний өдрийн 568 дугаар тушаалаар  Цагдаагийн академийн бүтэц орон тоо  шинэчлэгдэн өөрчлөгдсөнөөр Цагдаагийн мэргэжлийн сургалтын төв нь Цагдаагийн мэргэжлийн сургалт, судалгааны төв нэртэй болж, Цагдаагийн эрх зүйн тэнхим, Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхим, Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн ба, криминалистикийн тэнхим, Гүйцэтгэх ажлын тэнхим, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхим, Цэргийн хэргийн тэнхим зэрэг 7 тэнхим, Криминологи судлалын тасаг багтаж сургалт, Цагдаагийн эрх зүйн тэнхим нь цагдаагийн дамжааны сургалтын ажиллагаагаа явуулж байгаад 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын  229 дүгээр тогтоолоор Хууль зүйн дотоод хэргийн яамны харьяа Дотоод хэргийн  их сургуулийн “Мэргэжлийн сургалтын төв” болж өргөжсөн байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/37 дугаар тушаалаар батлагдсан Дотоод хэргийн их сургуулийн бүтцийн өөрчлөлтөөр “Мэргэжлийн боловсролын тухай хууль”-д нийцүүлэн “Ахлагчийн сургууль” болгон өөрчлөн зохион байгуулж, Их сургуулийн бүрэлдэхүүн сургууль болсон. 
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 267 дугаар тогтоолоор Ахлагчийн сургууль мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон өргөжин 63 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 
Монгол Улсын Хууль зүйн сайдын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/166 дугаар тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн харьяа Ахлагчийн сургууль болсон.
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн А/01 дүгээр тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургууль болж, үйл ажиллагаагаа явуулж байсан.
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/103 дугаар тушаалаар Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургууль болж, үйл ажиллагаагаа явуулж байна.

 

УРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Ахлагчийн сургууль нь Мэргэжлийн сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг бүрэн хангаж, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвөөс жил бүр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл сунгуулан үйл ажиллагаа явуулж, ЦЕГ, ШШГЕГ, ХХЕГ, ОБЕГ-ын захиалгаар тухайн байгууллагад ажиллах иргэнд тавигдах нийтлэг шаардлагыг хангасан иргэдэд мэргэжлийн сургалт буюу “Ахлагч” бэлтгэх сургалт, дээрх байгууллагуудад офицер албан тушаалын орон тоон дээр ажиллаж буй дээд боловсролтой албан хаагч, ажилтнуудад зориулсан “Офицер” бэлтгэх сургалт, бусад байгууллагын захиалгыг үндэслэн Харуул хамгаалалтын албанд тавигдах шаардлагыг хангасан байгууллагуудын хүсэлтээр “Гэрээт харуул хамгаалалтын алба хаагч” бэлтгэх сургалтыг 21 хоног бусад сургалтыг /1-4 сар/ тус тус зохион байгуулж “Чадамжийн гэрчилгээ”, “Мэргэжлийн үнэмлэх”, “Гэрчилгээ” энгэрийн тэмдэг олгодог.
 Тус сургууль нь 2015 оноос эхлэн “Чадамжид суурилсан модуль сургалт”-ын хөтөлбөрийг бэхжүүлэх тусгай төлөвлөгөө боловсруулан ажиллаж, Чадамжид суурилсан сургалтын модулийн хөтөлбөр түүний агуулгад нийцсэн чадамжийн нэгжийн хөтөлбөрүүдийг захиалагч агентлагаас санал авч, нэгтгэн боловсруулан “Харуул хамгаалалтын албаны ажилтан”, “Шалган нэвтрүүлэх албаны шалгагч”, “Хилчин”, “Харуулын дарга” “Аврагч, гал сөнөөгч”, “Аврах гал унтраах автомашины жолооч”, “Холбооны бага мэргэжилтэн”, “Цагдаа”, “Цагдаа-жолооч”, “Харуулчин” мэргэжлийн чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг дагуу сургалтын үйл ажиллагааг явуулдаг.

70155058
УБ хот, Баянзүрх дүүрэг, VIII хороо, Хилчний гудамж
info@leu.gov.mn