×

ус сургууль нь 1987 оны 05 дугаар сард Улаанбаатар хотын барилгын Техник Мэргэжлийн нэгдүгээр сургуулийн салбар сургууль болж анх Булган аймагт үүдээ нээснээс хойш 30 жил болоод байна. Энэ хугацаанд 7000 гаруй оюутан суралцагчдыг төгсгөсөн ууган сургуулийн нэг юм. Анх Боловсролын сайдын тушаалаар барилгын мастер багшийн ангийг онц дүнтэй төгссөн Ө.Хүрэлбаатар, Баамуу нар томилогдон ирж байсан ба багш нарын контор, 40-50 хүүхдийн дотуур байр, анги танхимаа өөрсдийн гараар барьж босгож байсан түүхтэй. Материаллаг бааз нь барилга угсралтын тресстэд харьяалагдаж байв. Тухайн оны 11 сар хүртэл Ө.Хүрэлбаатар нь эрхлэгчийн үүргийг давхар гүйцэтгэж байсан бөгөөд 11 сараас Оюун захирлаар томилогдон ирж байсан.

Монголын Боловсролын салбарыг судлах үндсэн судалгааны нийгэмлэгээс явуулсан судалгааны дүнгээр Булган аймаг дахь МСҮТөвийн хамт олон "ТОП СТАНДАРТ" цом хүртэж, захирал Ч.Оюунтуяа "Хүндэт менежер" тэмдэгээр шагнагдлаа.

70342001
Булган аймаг, Булган сум, 5-р баг.
dorjsurenbatsukh999@gmail.com