×

Монгол орны бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол улсын Уул уурхайн жишиг сургууль Говьсүмбэр аймаг дахь Политехник коллеж нь үүсэн байгуулагдсанаасаа хойш 10 жилийн хугацаанд нийт 2626 мэргэжилтэй ажилчин, инженер, техникийн ажилтан бэлтгэн гаргажээ. Энэ бол манай сургуулийн Монгол улсын нийгэм эдийн засагт оруулсан томоохон хөрөнгө оруулалт юм.
Манай хамт олон энэ хичээлийн жилд эх орныхоо хөгжлийг гардан бүтээгч иргэдийн авьяас сонирхолд нийцүүлэн, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурласан мэргэжилтэй ажилтан бэлтгэж, Мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөгжүүлэх, ажиллах хүчний өрсөлдөх, хөрвөх чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Манай орны өнцөг булан бүрт тус сургуулийн төгсөгчид эх орныхоо хөгжил цэцэглэлтэд гар бие оролцон төрөлх сургуулийнхаа алдар нэрийг өндөрт өргөж явдагт нь сургуулийн нийт хамт олон үргэлж сэтгэл хангалуун байдаг билээ.
Энэ түүхийн он жилүүдэд 1967-1972 он. Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны дэргэдэх “Геологи”-ийн техник мэргэжлийн сургууль, 2006-2007 он. Нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөрийн төслөөр Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын төв, 2008-2011 он. БСШУ-ны яамны сайдын 18-р тушаалаар Говьсүмбэр аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, 2012 он. МБС-ын агентлагийн даргын 19-р тушаалаар Политехник коллеж, 2013 он, АНУ-ын Мянганы сорилтын сангийн төслийн №-01 батламжаар “Уул уурхайн салбарын жишиг сургууль” Политехник коллеж гэсэн таван айлыг дамжихдаа үйлдвэрлэл сургалт хосолсон өөрийн гэсэн өвөрмөц сургалтын арга барил, дэг жаягтай Уул уурхайн жишиг сургууль болж чадсаныг өнөөгийн өндөрлөгөөс харахад нэн бахархалтай байна.
Улс орон эрчимтэй хөгжлийн замд орж эдийн засгийн өсөлт нэмэгдэж, бүтээн байгуулалтын ажил өрнөж, томоохон уул уурхай сэргэж байгаа өнөө үед дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадварлаг мэргэжилтэй ажилчин, инженер техникийн ажилтан бэлтгэн гаргах томоохон зорилт бидний өмнө тавигдаж байна.

85755785
Монгол улс, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3-р баг, Найрамдал Хотхон, Уул уурхайн жишиг сургууль Политехник коллеж