ул уурхай Эрчим хүчний
Политехник коллежийн түүхэн замнал
1939-1944 онд Фабрик заводын сургууль
1944-1948 онд Уран дарханы сургууль
1948-1958 онд Аж үйлдвэрийн техникум
1958-1991 онд Политехникум
1991-2007 онд Техникийн коллеж
2007-2009 онд Техникийн дээд сургууль
2010-2013 онд ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж
2013 оны 07-р сарын 01-нээс Дархан уул аймаг дахь Уул уурхай Эрчим хүчний Политехник коллеж
ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж
2010-2013
Монгол улсын эрдэм оюуны их уурхай болсон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Магадлан итгэмжлэгдсэн ШУТИС-ийн Дархан-уул аймаг дахь Политехник коллеж нь 2010 оны 09-р сарын 07-ны өдрийн ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн 08 тоот хурлын шийдвэрээр үүсгэн байгуулагдсан билээ. Захирал Ш.Мөнгөндуулга.
2011 онд 05-р сарын 07-нд"Оюу толгой”ХХК-тай ШУТИС-ийн Дархан Уул аймаг дахь Политехник коллеж хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
"Оюу толгой” ХХК-ний хөрөнгө оруулалтаар шинээр баригдсан дадлага сургалтын байр, 112 оюутны хүчин чадалтай Оюутны дотуур байр тус тус 2012 оны 10-р сарын 01-нд ашиглалтанд орлоо.
"Оюу толгой”ХХК-ний захиалгат сургалтын хүрээнд 60 хүнийг
"Уул уурхайн баяжуулалт”-ын мэргэжлээр тус сургууль сургаж байв. Тус ангийн оюут нуудаас мэргэжил, хэлний чиглэлээр тус тус шалгалт авч 8 оюутан АНУ-ийн SаltLаke хотод 3 сар мэргэжлээр үргэлжлүүлэн суралцсан билээ.
Тус сургууль нь 2012 оны 3-р сарын 16-нд Монгол улсын Үндэсний магадлан итгэжлэх үндэсний зөвлөлийн шийдвэрээр Магадлан итгэмжлэгдсэн анхны Политехник коллеж болж мөн Политехник коллеж нь ШУТИС-ийн 22 сургуулиас 2011 оны хөрөнгө оруултаараа тэргүүлж, батламж гардан авсан билээ.
Уул уурхай Эрчим хүчний Политехник коллеж
Дархан-Уул аймаг дахь Уул уурхай Эрчим хүчний Политехник коллеж нь Улсад техникийн мэргэжилтэй үндэсний боловсон хүчин бэлтгэж эхэлсэн ууган сургууль болох 70 гаруй жилийн түүхтэй Техникийн дээд сургуулийн үндэс суурин дээр шинэчлэгдэн байгуулагдан ажиллаж байна.
Тус сургууль нь 2012 оны 3-р сарын 16-нд Монгол улсынҮндэсний магадлан итгэжлэх үндэсний зөвлөлийн шийдвэрээр Магадлан итгэмжлэгдсэн анхны Политехник коллеж болж Уул уурхай Эрчим хүчний чиглэлээр мэргэжилтэй ажилчин бэлтгэсээр байна.
2013 оны 5 сарын байдлаар Нийт төгсөгчдийн 66% ажил эрхэлж, 11% үргэлжлүүлэн сурчбайна.
Сургуулийн нийгмийн түншлэл
• "Оюу толгой” ХХК
• "Шарын гол” ХХК
• "Дархан ДЦС” ТӨХК
• "Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК
• "Дархан Сэлэнгэ ДШС” ТӨХК
• "Дархан Сэлэнгэ ЦТС” ХК
• "Дархан Сэлэнгэ ЦДС” ТӨХК
• "Дархан Ус суваг” ТӨХК
• "Шарын гол энерго” ХХК
• "Дархан Геомаш” ХХК
• Багануурын уурхай
• УБ хот ТЭЦ-III, ТЭЦ-IV
• Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр
Манай сургуулийн онцлог нь
• Төвийн бүсийн Мэргэжлийн сургуулиуд дотроос Уул уурхай, Эрчим хүчний мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг цорын ганц сургууль юм.
• Сургалтын орчин, хичээлийн лаборатори нь орчин үеийн шинэ тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан.
• Сургуулийн дотоод хамтын ажиллагаа бүхий л түвшинд хөгжсөн.
Гадаад хамтын ажиллагаа
• ХБНГУ-ын Германы хамтын ажиллагааны нийгэмлэг
• КОЙКА олон улсын байгууллага
• Австралийн олон улсын хөгжлийг дэмжих нийгэмлэг
• АНУ-ын Энхтайвны корпус
• Япон улсын JIKA олон улсын байгууллага
• "Баян эрч” ХХКомпанийн уурхайд 4 оюутан, дулааны цахилгаан станцад 6 оюутан ажиллаж байгаа ба эдгээр оюутнууд БНХАУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан байна.
Хөрөнгө оруулалт
2011 онд БШУЯ-ны 17,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ухаалаг самбар, тавилга эд хогшил худалдан авав.
КОЙКА олон улсын байгууллагын 18,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар электроникийн лаборатори байгуулав.
Мөн ондоо "Оюу толгой” ХХК-ий 4,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барилга, тоног төхөөрөмжтэй болов.
2013 онд ХБНГУ-ын GIZ олон улсын байгууллагын "Ашигт малтмалын салбар дахь суурилсантүншлэлд суурилсан Мэргэжлийн боловсрол сургалт” төслийн хүрээнд 20,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цахилгааны лаборатори байгуулсан.
Сургалтын орчныг бүрдүүлэлт
250 хүүхэд хичээллэх хүчин чадалтай гагнуур, токарь фрезер, баяжуулалт, электоник, цахилгаан, механикийн лабораториуд, гагнуурын семулятор зэрэг хөрөнгө оруулалтыг аван шинэ техник технологи, лабораториудыг бүрэн ашиглан сургалтаа явуулж оюутнуудын суралцах бүхий л таатай орчныг бүрдүүлээд байна.