“ДАРХАН–ӨРГӨӨ” ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ТОВЧ ТҮҮХ
МАХН-ны ТХ, УТТ-ны 1976 оны 7-р сарын 2-ны өдрийн 20-р тогтоолоор 1977 онд анх Дархан хотод Барилгын техникум нэртэйгээр байгуулагдсан 37 жилийн түүхтэй сургууль юм. Тус сургуулийг БНМАУ-ын гавъяат багш Б.Пүрэвхүү үүсгэн байгуулж анхны захирлаар нь ажиллаж байв.
Анх 5 анги бүлэг, 11 багш, 9 ажилчидтай, Баян-хонгор, Увс, Өвөрхангай, Баян-өлгий, Булган, Архангай, Сэлэнгэ, Улаанбаатар хот, Эрдэнэт хот аймгуудаас 125 сурагчид барилгын техникч, материалын техникч, сантехникч, угсралтын техникч мэргэжлээр элсэн суралцаж байв.
Анхны хичээлийн жилийн нээлтийг хуучин Дарханд 1-р ТМС-ийн дотуур байранд 1977 оны 10-р сарын 12-нд хийв.
Сургуулийн анхны төгсөлтийг 1980 онд хийж, 25 оюутанг угсралтын техникч мэргэжлээр төгсгөж УААА-д шилжүүлснээс хойш 2014 онд 34 дахь төгсөлтөө хийв.
1977 онд тус сургууль нь 343.0 төгрөгийн төсөвтэй, 45.4 мянган төгрөгийн цалингийн фондтой байгуулагдан, 843 ширхэг номыг номын фондод авч оюутан сурагчдад үйлчилж эхэлсэн.
Тус Барилгын техникум нь 1978 онд Шинэ Дарханд хичээлийн корпусыг шинээр хүлээн авч, 600 хүүхэд хичээллэх хичээлийн болон дадлагын байр, 250 хүүхдийн дотуур байр, 350 хүний суудалтай соёлын танхим, нэг ээлжинд 150 хүн хооллох гуанз, 75 хүний суудалтай номын сан, спорт заалтай болж 120-иод багш ажилчидтай, 1200 оюутан сурагчидтай, сургалт, хүмүүжил, урлаг спортын ажлаа амжилттай явуулж ирсэн билээ.
-
Барилгын техникум нь ШУБЯ-ны шийдвэрээр татан буугдаж 1990 оны 7-р сард тус сургууль нь материалын техник мэргэжлийн III дунд сургуультай нийлж, Барилгын сургалтын төв болов.
-
Барилгын сургалтын төв нь 1992 онд Барилгын шаталсан сургалтын төв болон өөрчлөгдөв.
-
Барилгын шаталсан сургалтын төв нь 2000 оны 8-р сард “Дархан-Өргөө” сургууль болж өргөжив. “Дархан-Өргөө” сургууль нь төрийн өмчийн хэлбэрт хамаарагддаг.
-
Барилгын шаталсан сургалт явуулж байсан манай сургуулийг МБСГазрын даргын 2012 оны 03 сарын 19-ны өдрийн 19 тоот тушаалаар “Дархан-Өргөө”Политехник коллеж болон ангилан өөрчлөгдлөө.
Тус сургууль нь одоо Суурь боловсрол, Мэргэжлийн боловсрол, Техникийн боловсролын 3 тэнхимтэй, 48 үндсэн багш, Захиргаа аж ахуйн албаны 39, Нийгмийн түншлэл олон нийттэй харилцах албаны-12, нийт 108 багш, ажилтан албан хаагчид, 1000 гаруй оюутан, суралцагчидтай, 250 хүүхэд хүлээн авах дотуур байр, Төвийн бүсийн арга зүйн төв, хичээлийн 4 давхар байр, дадлагын газартай, 8.3 тэр бум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй юм.