Түүхэн хөгжил
Засгийн газрын 2011 оны 218 дугаар тогтоолоор ХАА-н Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв нэртэйгээр байгуулагдсан.
Хүний нөөц
Тус сургууль нь нийт 52 багш, ажилтантай.
Үүнээс: Удирдах ажилтан 5, Захиргааны ажилтан-8, Багш 25, Үйлчилгээний ажилтан 15 хүн ажиллаж байна.
Багш ажилтаны дотор доктор 1, магистр 15, магистрант 6, бакалавр 16, тэргүүлэх 1, заах аргач 18,сургагч багш 4 ажиллаж байна. 2015-2016 оны хичээлийн жилд 6 багш, ажилтан магистрын зэрэг хамгаалахаар судалгааны ажил хийж байна.
2014-2015 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод Сертификат-4 сургалтанд 4 багш, Сингапур улсад 1, Австрали улсад 1 багш сургалтанд хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн.
Сургалтын орчин
Одоо явуулж байгаа хичээлийн байр нь 8 анги, 2 ХАА-н дадлагын газар, 20 компьютертэй лаборатори, 5000 номтой 40 хүний суудалтай цахим номын сан, 10 га талбай бүхий дадлагын газар, 3 хүлэмж, 10 тонны 2 ногооны зоорьтой.2016 онд Автомашины засварын дадлагын газар шинээр барьж ашиглалтанд оруулсан.
Лабораториуд
Компьютерийн лаборатори
Цахилгааны лаборатори
Дадлагын газрууд
Тракторч машинч, ХАА-н машин засварын ангийн дадлага хийхэд Булган аймгийн Бугат сумын нутагт 10 га төмс хүнсний ногоо тариалах туршилтын талбай
Төмс хүнсний ногоо хадгалах 10 тонны 2зоорь
ХАА-н чиргүүл дүүжин машинууд
Хүлэмжийн аж ахуй эрхлэгчийн ангийн дадлага хийх 4*6 хэмжээтэй 3 хүлэмж
Хөрс боловсруулах иж бүрэн бага оврын трактор
Фермерийн аж ахуй эрхлэгчийн ангийн Өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг жижиг оврын трактор 2 ширхэг
Автомашин засварын ангийн жолооны сургалтын 2 автомашин
Автомашины засварын 5*15 хэмжээтэй дадлагын газар
2013 онд компьютерийн лабораторит Хөдөлмөрийн яамнаас 41.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн.
Сургалтын үйл ажиллагаа
2016-2017 оны хичээлийн жилийн эхэнд нийт 7 мэргэжлээр 341 суралцагч суралцаж байсан бөгөөд 149 суралцагч тус оны 12 сард төгссөн. Одоогийн байдлаар Мэргэжлийн боловсрол олгох сургалтаар 117, Мэргэжлийн сургалтаар 75 нийт 192 суралцагч сурч байна.
Гадаад, дотоод харилцаа
Тус сургууль нь гадаад, дотоодын дараах байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Үүнд:
Хятад улсын Бээжин хотын Ажил мэргэжлийн сургууль
Хятад улсын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Ажил мэргэжлийн сургууль
Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 18 аж ахуйн нэгж
Булган аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 3 аж ахуйн нэгж
Орхон аймгийн 5 ахлах сургууль