×

Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэн нь 2010 онд анх үүсгэн байгуулагдсан ба үйл ажиллагааны үндсэн чиглэл нь байгууллагын хүний нөөцийн менежментийн судалгаа хийж сургалт, зөвлөгөө явуулж, байгууллага ба хувь хүнд оюуны хөрөнгө оруулалт хийн хөгжүүлэх замаар үйлчлүүлэгч байгууллагын үр дүн, үр ашгийг нэмэгдүүлэхэд оршино.

Бидний ур чадвар, туршлага нь Дэлхийн болон Монголын хүний нөөцийн менежментийн орчин цагийн нэн шинэ мэдээлэл, хөгжилтэй холбоотойгоор үргэлж зэрэгцэн хөгжиж ирсэн бөгөөд бидний зохион байгуулдаг үйл ажиллагааны хөтөлбөрүүд байгууллагуудын өнөөгийн онцлог шаардлагыг хангахын тулд байнга шинэчлэгдэн хөгжиж байдгаараа өвөрмөц бөгөөд өрсөлдөх чадвар сайтай байдаг.

ХНСҮХ нь өнөөгийн өрсөлдөөнт зах зээлийн үед хүний нөөцийн ажилтныг илүү чадварлаг, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн, тодорхой арга туршлага хуримтлуулж, улмаар байгууллагадаа илүү ихийг хийж бүтээхэд нь туслах үүрэг хүлээн ажилладаг.

ХНСҮХ нь олон улсын зөвлөх мэргэжилтэн болон тухайн салбарын мэргэшсэн сургагч, багш, захиралуудаар багаа бүрдүүлсэн чадварлаг хамт олныг бий болгож чадсанаар үйл ажиллагаа нь өргөжин тэлж, амжилт бүтээлээр арвин ажиллаж байна.

 

АЛСЫН ХАРАА

Дэлхийн жишигт дүйцсэн Үндэсний Хүний Нөөцийн Менежментийн Загварыг хөгжүүлэх

БИДНИЙ ЗОРИЛГО

Монголын Бизнесийн ба Төрийн болон ТББ-уудын хөгжилд шаардагдаж буй  ХН-ийн мэргэжлийн цогц үйлчилгээгээр хангах

БИДНИЙ УРИА

“Хөгжье гэвэл хүнээ…”, “Менежер бүхэнтэй бид хамтдаа”

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭЛБЭР БА ЧИГЛЭЛ

Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэнгээс бүхий л байгууллагуудад хүний нөөцийн менежментийн сургалт, зөвлөгөө зохион байгуулж байна. Мөн Хүний нөөцийн менежментийн бодлогын түвшний болон  хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж,  хувь хүн болон албан байгууллагуудын идэвхитэй үйл ажиллагаа, үр ашиг ба үр дүнг нэмэгдүүлэхэд тусалдаг билээ.

Эдгээр үйл ажиллагаанаас гадна  өөрийн брэнд болсон тогтмол сургалтуудыг зохион байгуулах, мөн үйлчилгээнийхээ хэлбэр чиглэлүүдийг тэлэх зорилгоор менежментийн зөвлөгөө, үр дүнгийн үнэлгээ, дүгнэлт гаргах, судалгаа хийх гэх мэт олон төрлийн шинэлэг үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

БИДНИЙ БИЗНЕСИЙН ФИЛОСОФИ

Бид чаддаг зүйлээ хийсэн шиг хийнэ.

Бид шинэлэг бүхнийг цаг хугацаанд нь хүргэнэ.

Бидний үйл ажиллагаа үйлчлүүлэгчиддээ л чиглэнэ.

Бидний үйлчилгээ таны хэрэгцээнд тулгуурлана.

Бид та бүхний итгэлд түшиглэнэ.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Самбуугийн гудамж-32 Bluemon center, 902 тоот
info@inhr.mn