Бүгд Найрамдах Монгол Ард Улсын СнЗ-ийн 1971 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Улаангом хотод хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль байгуулж, Мал аж ахуйн машинт станцын бариулан ашиглаж байгаад орхигдсон, Увс аймгийн Засварын газрын мэдэлд байсан орон сууц, ахуйн үйлчилгээний зориулалтын 26 барилгыг шилжүүлэн өгчээ.
Увс аймгийн Монгол ардын хувьсгалт намын хорооны товчоо Сагил сум нэгдлийн даргаар ажиллаж байсан багш мэргэжилтэй Ц.Чулууныг сургуулийн захирлаар томилж, дээрх барилгуудыг хичээл, соёл хүмүүжил, сурагчдын дотуур байр, хоолны газрын зориулалтаар засварлаж бэлэн болгох үүрэг өгснөөр Увс аймгийн мэргэжлийн сургуулийн үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй.
Бакалаврын түвшинд анх элсэлт авсан мэргэжлүүд:
- Оёдлын үйлдвэрлэлийн технологи
- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи
- Газар тариалангийн үйлдвэрлэлийн инженер, технологи
Улаангом коллеж болсноор сургуулийн нэр хүнд өсөж, элсэгчийн нэмэгдэн, 2009-2010 оны хичээлийн жилд түүхэндээ хамгийн олон буюу 1841 суралцагч суралцаж байв.
2006 оны 5 сарын 26-ны өдрийн Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн хурлаар магадлан итгэмжлэгдсэн.