×

Тус сургууль нь Монгол улсын Гэгээрлийн сайдын 1998 оны 283 тоот тушаалыг үндэслэн ШУТИС-ийн Ректорын 1999 оны 26 тоот тушаалаар байгуулагдаж сургалтын үйл ажиллагаа явуулах 990131 тоот тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээний дагуу 1999-2000 оны хичээлийн жилд Компьютерийн ухааны Програм хангамж, Техник хангамж, Бизнесийн удирдлагын Маркетингийн удирдлага, Үйлдвэрлэлийн удирдлага гэсэн 4 мэргэжлээр 160 гаруй оюутанг Дорнод, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар зэрэг аймаг, хотуудаас элсүүлэн сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн. Мөн 2004-2005 оны хичээлийн жилээс Ерөнхий боловсролын 8 дугаар анги төгсөгчдөөс элсэлт авч Автомашины засвар ашиглалт, Барилгын засал чимэглэл, Барилгын өргөн мэргэжил, Барилга, гэр ахуйн модон эдлэлийн мужаан, Барилгын сантехникч-гагнуурчин, Уран дархан монгол зураг зэрэг мэргэжлээр анхны мэргэжилтэй ажилтан бэлтгэн эхэлсэн. Одоогийн байдлаар 1670 гаруй мэргэжилтэй ажилчдыг бэлтгэн гаргаад байна. Нийт 13 мэргэжлээр 473 суралцагч суралцаж 54 багш, ажилчин албан хаагчид ажиллаж байна.

Аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/ магистрын сургалт явуулж эхэллээ. Тодруулбал МСҮТ, ШУТИС хооронд байгуулсан гэрээний дагуу гурван төрлийн мэргэжлээр нэг жилийн хугацаатай магистрын боловсрол олгож байгаа юм байна.

Иргэд, залуучууд орон нутагтаа боловсрол эзэмших, боловсролын түвшингээ дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх ажлыг шат дараатайгаар зохион байгуулах талаар аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байдаг. Үүний дагуу МСҮТ нь анх удаа орон нутагтаа магистрын сургалтыг явуулж эхэлсэн нь энэ юм. Эхний ээлжинд Төрийн захиргаа удирдлагын менежмент, Санхүүгийн менежмент, Үйлдвэрлэлийн менежмент гэсэн гурван ангид элсэлт авчээ. Одоогоор тус ангиудад нийт 43 оюутан суралцаж байна. Тэдний хувьд нийт 34 цагийн кредит судлах бөгөөд танхимын болон онлайн хэлбэрээр сургалтаа авч байгаа аж.

 

96069047
Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 2-р баг
sukhbaatar.msut@gmail.com