"Дойче Шуле" бүрэн дунд сургууль нь 2002 оны 9-р сарын 1-ээс "Гёте" нэрээр 15 жил үйл ажиллагаагаа явуулсан ба 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн хоёр бие даасан сургууль болсон бөгөөд Сүхбаатар дүүргийн 11-р хороолол буюу хуучин байршилдаа байрлах сургууль нь “Дойче шуле” /Deutsche schule Ulaanbaatar, German school Ulaanbaatar/ нэрээр үйл ажиллагаа явуулж байна. Тус сургууль герман, англи хэлний сургалттай бүрэн дунд сургууль юм. "Дойче Шуле" сургуулийн хамт олон нь сурагч бүрийг өөрийн боловсролд хариуцлагатай ханддаг, ухамсартай, нийгмийн идэвхтэй иргэн болгохын төлөө ажиллаж байна. "Дойче Шуле" сургуулийн эрхэм зорилго нь сурагч бүрт нээлттэй боломж олгож, хүүхэд бүрийн сонирхол, чадварыг харгалзан мэдлэг боловсрол олгохоос гадна амьдрах ухаанд сургахад оршино. Манай сургуулийг төгссөнөөр сурагчид маань өөрийн чадварт бүрэн итгэлтэй байж, амьдралд тохиолдох боломж, сорилтуудтай нүүр тулгарахад бүрэн бэлтгэгдсэн иргэд болох юм.