×

Оном сангийн харъяа ашгийн бус, шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Оном Сургууль.

Үүсгэн байгуулагч Ард Түмний Гавъяат багш Ономын Дашдорж нь боловсролын байгууллагад 40-өөд жил ажиллахдаа хүний сэтгэхүйн үйлийн талаар судалгааны ажил хийн практик үр дүнд хүрч, үүндээ үндэслэн ном сурах бичиг бичиж, хэвлүүлэн сургалтандаа ашиглаж байгаа билээ. Ингэхдээ програмаар өгөгдөх ёстой мэдлэгийн 2-3 жилийн хоцрогдлыг нэг хичээлийн жилийн явцад арилгахын зэрэгцээ тухайн ангийн мэдлэгийг эзэмшүүлж болохыг (85%-иас дээш) практик туршилтаар баталсан. Манай доктор, докторант багш нар зөвлөх гол чиглүүлэгчээр ажиллах болно.

Сурагчдын IQ хөгжүүлэх буюу өөрөөр хэлбэл сурах, сэтгэн бодох чадварыг хөгжүүлнэ. Чадвартай сурагчдыг тухайн хичээлийн жилийн програмаар хязгаарлахгүй цааш гүнзгийрүүлэн зааж ѳндөр амжилттай суралцсан сурагчдыг гадаадын нэр хүндтэй сургуулиудад суралцах боломжоор хангана. Чадвар хүрэлцэхгүй байгаа сурагчдыг тусгайлан авч сурах арга барил болон IQ хөгжүүлэх дугуйланд хамруулан хичээллүүлж хоцрогдол арилгана. Сургалтыг хүний сэтгэн бодох үйлийн хөгжлийн ерөнхий зүй тогтолд нийцүүлэн явуулна. Дээрх зүйлсийг хэрэгжүүлснээр хүүхэд бүр амжилттай сурах, зөв бодож сэтгэн суралцах боломж нээгдэх болно.

Хэн зөв бодож сэтгэнэ, тэр амжилтанд хүрнэ. Хѳнгѳвчилсѳн тѳлбѳрѳѳр чанартай боловсролыг эзэмших боломжийг Оном Сургууль санал болгож байна.

ХУД-ийн 1-р хороо
team@onom.edu.mn