×

 АШУҮИС нь өнөөдөр бүрэлдэхүүний болон салбар 10 сургууль, 1000-аад багш, судлаач, ажилтан ажилчин, 12000 орчим оюутан, суралцагчидтай түүхт ойтойгоо золгож байна. АШУҮИС-ийг 2015 - 2024 онд хөгжүүлэх дунд хугацааны хөгжлийн бодлого боловсруулж, Ази, Номхон Далайн Баруун Бүсийн шилдэг 100 их сургуулийн нэг болох эрхэм зорилгоо биелүүлэхээр шамдан хөдөлмөрлөж байна.

      Монгол улсад анх удаа Их Сургуулийн Эмнэлэг, Сургалтын шинэ цогцолбор байгуулахаар төсөл боловсруулж, Япон улсын ард түмний буцалтгүй тусламжаар Монгол Япон Сургалтын Эмнэлгийг барьж 2018 онд, өөрийн хөрөнгөөр Эмнэлэг Сургалтын шинэ цогцолборын эхний хэсэг болох АУС, МАУОУС-ийн хичээлийн шинэ байрыг 2019 онд барьж ашиглалтанд бүрэн оруулах бөгөөд сургалтын цогцолборын II хэсэг 1500 оюутны байр, соёл спортын цогцолбор, багш ажилчдын байрыг 2019 онд барьж эхлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ цогцолборыг ашиглалтанд оруулснаар Их сургуулийн цогцолбор Монгол улсад анх удаа бий болгох юм.

        АШУҮИС-ийн багш, эрдэмтэн судлаачдын хамтын хөдөлмөрийн дүнд хүний их эмч бэлтгэх хөтөлбөр Олон улсын эрх бүхий ASIIN байгууллагаар магадлан итгэмжлүүлж анагаах ухааны боловсрол нь олон улсын түвшинд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж, гадаадын олон улс орнуудаас оюутан залуус элсэн суралцдаг, төгсөгчид нь дэлхийн аль ч улс оронд сурч, ажиллах эрхтэй болж Монгол улсын дээд боловсролын нэрийн хуудас болсон үндэсний шилдэг их сургууль болж чадсан юм.

         Улсын төсвийн болон өөрийн хөрөнгөөр их сургуулийн цөм лабораторийг байгуулж, судалгаа шинжилгээний орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр хангаж ажилласны үр дүнд тус сургуулийн профессор, багш, судлаачид олон улсын нэр хүндтэй шинжлэх ухааны ном, имфакт фактор өндөртэй сэтгүүлд АШУҮИС нэрээр хаягласан шинжлэх ухааны үнэ, цэнэтэй бүтээлүүдийг туурвидаг болжээ. Дэлхийн шилдэг сэтгүүл болох Nature сэтгүүлд АШУҮИС- ийн нэрээр анх удаа өгүүлэл хэвлэгдсэн нь тус сургуулийн эрдэм судлалын ажил олон улсад үнэлэгдэж байгаагийн илэрхийлэл юм.

     Гадаад харилцааг сайжруулж дэлхийн 100 гаруй их сургууль, олон улсын байгууллагуудтай тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлж бодит үр дүнд хүрсээр байна. Эмч багш, мэргэжилтнүүд нь Монгол улсын эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх мэргэжилтэн болж, Академич, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын болон Гавьяат цолтон зэрэг ард түмэндээ хөдөлмөр бүтээлээрээ танигдсан, мэргэжлээрээ овоглуулсан эрдэмтэн, мэргэдтэй эх орныхоо нэрийг оюуны бүтээл, чадлаараа дэлхий дахинд дуурсгасан бүтээлч, хөдөлмөрч хамт олон билээ.

 

 

ШАГНАЛ, ТЭТГЭЛЭГ

Оюутанд олгодог шагнал, тэтгэлэг

    •Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал
    •Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагнал
    •ЭМЯ-ны Анагаахын шилдэг оюутан
    •МЗХ-ны Алма-Матер оны шилдэг оюутан
    •НҮБ-ын Хүүхдийн сангийн тэтгэлэг
    •БНСУ-ын Ионсейн Их Сургуулийн нэрэмжит шагнал, эрдэм шинжилгээний шагнал, тэтгэлэг
    •ЭМШУИС-ийн хүндэт доктор, профессор Жи Хун Таекийн нэрэмжит тэтгэлэг
    •Профессор Д.Балдандоржийн нэрэмжит шагнал
    •УИХ-ын гишүүн асан Г.Зуунайн нэрэмжит шагнал
    •Далайн орнуудтай харилцах Монголын нийгэмлэгийн тэтгэлэг
    •Голомт банкны тэтгэлэг
    •Хөх Сүлд Соёл сангийн тэтгэлэг
    •Энэбиш сангийн тэтгэлэг
    •Төрийн шагналт, Монгол улсын гавъяат багш, доктор, профессор П.Долгорын нэрэмжит шагнал
    •Монгол улсын гавъяат эмч, академич, доктор, профессор Б.Рагчаагийн нэрэмжит шагнал
    •Төрийн соёрхолт Г.Дэмидийн нэрэмжит шагнал
    •УИХ-ын гишүүн асан Ж.Наранцацралтын нэрэмжит шагнал
    •Ардын эмч,Төрийн соёрхолт, академич Б.Гоошийн нэрэмжит шагнал

ХАЯГ: Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, С.Зоригийн гудамж, Ш/Х-48/111 Улаанбаатар хот 14210, Монгол Улс
info@mnums.edu.mn