ХБНГУ-ын “Эвэ Эмпати Ворлдвайд Эдукэйшн” ХХК-ийн хөрөнгө оруулалттай Эмпати Ертөнц ХХК-ийн харьяа “Улаанбаатар Элит” ОУ-ын дунд сургууль нь 2005 онд үүсгэн байгуулагдсанаас хойш 13 жил Монгол Улсын боловсролын салбарт үйл ажиллагаагаа явуулж байна. Элит ОУ дунд сургууль нь, Олон улсын боловсролын Кембрижийн хөтөлбөрийг, Монголын үндэсний боловсролын хөтөлбөртэй хослуулан, сургуулийн өмнөх, бага, дунд, ахлах гэсэн боловсролын бүх шатанд хэрэгжүүлэн цогц сургалтыг явуулдаг.
“Элит” ОУ дунд сургуульд Монгол, АНУ, Герман, БНСУ, Бразил, ОХУ, Казахстан, Тайван, Узбекстан, Сири, Малайз, Энэтхэг, Пакистан, Япон, Хятад зэрэг 15 орны 500 орчим хүүхэд суралцаж байгаа нь цомхон дэлхий ертөнц гэлтэй.
Үндэсний өв соёл, ёс заншил уламжлалаа дээдэлсэн, бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, дэлхийн хэмжээний боловсролтой “Монгол хүн”-ийг төлөвшүүлэхийн төлөө бид зорьж ажилладаг. Мөн хайр хүндлэл, харилцан ойлголцол-диалогийг эрхэмлэсэн хүн болгон хүмүүжүүлэхийг чармайн ажилладаг.
Монгол АНУ, Энэтхэг, Филиппин, Фижи, Барбадос, Турк, Узбекстан зэрэг улсаас ирсэн мэргэжлийн багш боловсон хүчнүүд “Элит” ОУ сургуульд хичээл заадаг. Анги бүр 20 хүүхэдтэй хичээллэдэг болохоор, хүүхэд бүрт хүрч ажиллах боломжийг бүрдүүлдэг.
“Улаанбаатар Элит” ОУ дунд сургууль нь Кембрижийн хөтөлбөрийн Олон Улсын Их Британийн Сургуулиудын Холбоо (COBIS)-ын албан ёсны гишүүн болохоор, боловсролын стандартад нийцсэн анги танхим, орчин үеийн техник технологи бүхий сургалтын тохилог орчинтой. Шинжлэх ухаан, компьютерийн лабораториуд, дуу хөгжим, дүрслэх урлагийн кабинет, , материаллаг бааз бүхий номын сан, спорт залтай. Мөн гадна орчноо тохижуулан хүүхдэд ээлтэй тоглоомын талбай болон хөлбөмбөгийн талбай зэрэг хүүхэдэд ээлтэй орчинг цогцоор нь бүрдүүлж чадсан.